Like Текстүүд
Шинэ Like Текст оруулах.

Чи өөрийгөө хөгжүүлж байна гэдэг нь Эх орноо хөгжүүлж байна гэсэн үг.

    Огноо: 2012-05-13 07:16:43 | Хэрэглэгч: tabnaa_n | Дэлгэрэнгүй

x4keP Like!

    Огноо: 2012-04-27 15:44:00 | Хэрэглэгч: x4keP | Дэлгэрэнгүй

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
    Огноо: 2012-03-24 05:08:45 | Хэрэглэгч: Saak76 | Дэлгэрэнгүй

Сүмд хэлээгүй залбирал эмнэлэгт хамгийн их байдаг
Хуримын өрөөнд үнэсээгүй хосын үнэсэлт онгоцны буудал дээр хамгийн их байдаг

    Огноо: 2012-02-13 02:32:29 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй

Заяаны хань зам дээр

Ирээдүйн эхнэр интернэтэд... :D

    Огноо: 2012-01-30 03:15:44 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй

Залуу: Би чиний төлөө ертөнцийн төгсгөлд ч очиж чадна
Бүсгүй: Тэгүүл тэндээ байжий тэх үү

Залуу: Би чамд өөрийгөө бэлэглий
Бүсгүй: Уучлаарай би хямдхан бэлгэнд нээх дуртай биш ээ

Залуу: Би чамтай бүх юмаа хуваалцмаар байна
Бүсгүй: Тэгүүл 2уулаа банкны данснаас чинь эхлэх үү?

    Огноо: 2012-01-21 08:32:22 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй

Механик засварын хууль – Гар тосоор бохирдсоны дараа хамар загатнаж, бүр шээс хүрдэг.

Таталцлын хууль – Ямар нэг багаж, эрэг, боолт, шруп газарт унаад хамгийн хүрэхэд хэцүү газарт оччихдог.

Магадлалын хууль – Хэн нэгний анхаарлыг татах магадлал нь гаргаж буй үйлдэл хэр тэнэг байгаатай шууд хамааралтай.

Дурын тооны хууль – Хэрвээ дугаар андуураад залгавал хэзээ ч утас ярьж байна гэсэн дохиог сонсохгүйн дээр хэн нэгэн нь заавал харилцуураа авч таардаг.

Гэм зэмгүйн хууль – Дугуйны хий гараад ажлаас хоцорлоо гээд захиралдаа хэлж аргалсны яг маргааш өглөө нь дугуй хагарч таардаг.

Гажилтын хууль – Явж буй замын эгнээгээ солих үед түрүүн явж байсан эгнээний машинууд одоо явж буй эгнээнийхээс бүр хурдан явчихдаг. /Бүр дандаа шүү/

Ванны өрөөний хууль – Биеэ усанд бүтэн булхсан байхад утас хангинадаг.

Дотно харилцааны хууль – Бусдад харагдахыг хүсэхгүй хэн нэгэнтэй явж байхад таньдаг хүнтэйгээ таарах магадлал маш ихээр өсдөг.

Үр дүнгийн хууль – Хэн нэгэнд энэ ажиллахгүй хэмээн батлах гэж оролдох үед ажиллачихдаг.

Биомеханикийн хууль – Хэр их загатнах нь хүрч авах гэж байгаа зүйл хэр хол байгаатай урвуу хамааралтай.

Үзвэрийн газрын хууль – Ямар ч тоглолтон дээр очиход захын суудлаас хамгийн хол, төвөөр суудал авсан хүмүүс хамгийн сүүлд ирж, хоол хүнс, ундаа ус авах, бие засах газар руу холхихын дээр бүр тоглолт дуусахын өмнө явчихдаг. Тэгэхэд захаар суудал авсан хүмүүс эрт ирж, огт нааш цааш хөдлөхгүйн дээр урт хөлтэй, эсвэл бүдүүн гэдсээ багтааж ядан тоглолтыг дуусан дуустал нь үздэг. Ядаж байхад захаар суусан хүмүүс муухай ааштай байхыг яана.

Старбаксын хууль – Халуун кофе уухаар суух яг тэр мөчид кофег хөртөл нь захирал юм асууж, загнаж таардаг.

Шүүгээний тухай Мөрфигийн хууль
– Хувцас солих өрөөнд хоёрхон хүн байвал хувцасны шүүгээнүүд нь зэргэлдээ байж таардаг.

Логик зөрчлийн хууль – Юу ярьж байгаагаа сайн мэдэхгүй үед юу ч байсан бүтэх боломжтой байдаг.

Худалдааны маркетингийн стратегийн тухай Вилсоны хууль – Үнэхээр хэрэглэх дуртай бүтээгдэхүүнээ яг олтол үйлдвэрлэхээ больчихдог.

Эмчийн хууль – Бие сайнгүй байгаа үед зориод эмчид үзүүлэхээр очих яг тэр үед бие өвдөөгүй мэт болчихдог. Ерөөсөө өвдөөд л байж байя.

    Огноо: 2012-01-19 01:16:28 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй

▂ ▃ ▄ ▅ ▆ █ 100%.
─▀██▀───▀██▀─▀██──██─▀██▀▀▀─
──██─────██───██▄█▀───██▄█───
──██─────██───██▀█▄───██▀█───
─▄██▄▄█─▄██▄─▄██──██─▄██▄▄▄_

    Огноо: 2012-01-15 07:33:58 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй

  • Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
  • Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
  • Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биэлүүл.
  • Амьдрал бол хайр, түүнийг хайрла.
  • Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
  • Амьдрал бол оньсого, түүнийг тоо.
  • Амьдрал бол амьдрал ,түүнийг авар.
  • Амдрал бол аз жаргал түүнийг,өөрөө бүтээ.
    Огноо: 2012-01-08 09:47:11 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй

Like.mn -ий гишүүд өөртөө таалагдсан текстээ оруулах боломжтой боллоо.

Та өөртөө таалагдсан текстээ оруул.

Танд хэн нэгний Like Текст таалагдвал Like Дараарай...

    Огноо: 2012-01-07 09:50:42 | Хэрэглэгч: LikeAdmin | Дэлгэрэнгүй